Найзтайгаа дээр үед ярьж байсан яриагаа сийрүүлье гэж бодлоо.
Харь гаригийнхантай холбоотой яриа дэлхийн үүслээс эхэлсиймаа. Нөгөө баахан таамгуудаас хамгийн оновчтой нь дэлхий дээр, амьд биет байсан гаригийн солир дэлхийг ирж мөргөснөөс дэлхий дээр амьдрал бий болсон гээл 2лаа санал нийлээл яриагаа цааш үргэлжлүүллээ. Тэгээл баахан мутаци, эволюци, нийгмийн хөгжил дэвшил, хүмүүсийн сэтгэл зүй гээл ярьж ярьж байгаад
Найз: Ийм олон ертөнц байгаа юм чинь ахиад амьд биет орших магадлалтай биздээ гэнэ.
Би: Тиймээ. Магадлал бол байгаа.
Найз: Ямар юмнууд байдаг бол. Эртний Маяа болон тэр үеийн улсуудыг харь гаригийнхан бүтээсэн байх боломжтой гээл ярьж байгаал. Ер нь харь гаригийнхан дэлхийруу довтолвол хэр хурдан устгагдах бол гэлээ.
Би: Харин ч манайхан хядийшд. Төрөлх өссөн газар дээрээ байна гэлээ.
Найз: Битгий тэнэгдээд бай. Тэд нар чинь хэдэн ч сая гэрлийн жилийн цаанас ирж байгаа. Дээд оюун ухаантай, зэвсэг нтр нь бол тээ гээл стар фарс яриал, бие хаа бол чухам далайн ёроолын гүнд ч задрахааргүй юм ярьж байна.
Би: Чи хараачгүй байж... Тэд нар чинь энд ирсэн ухаалаг байж болох ч бие организм бүтэц нь ямар ч юм билээ. Амьдардаг гариг нь юунаас ч бүтсийн бүү мэд. Үнэндээ нил уураг тархи болсон нялцанхай амьтан ч юм билүү, эсвэл уснаас харшилтай, зэвсэгүүд нь хүчилтөрөгчтэй газар ажилладаггүй, өт шиг юмнууд тахиа шувууны хоол ч юм билүү эсвэл бүүр цэлцэгнүүр шиг гоё амттай байж ч магадгүй шд гээд л хэллээ.
Найз: Нээрээ тийм юм байна шүү.
Би: Тийшдээ (Мундаг царай гаргаж байгаал хэлж байгаамаа)
Тэгээд үүгээрээ юу хэлэх гээл байгаан гэвэл объектоо судлаагүй байж дүгнэх, үйлдэл хийж хэрэггүй шүү. Тэр чинь юу ч байж болно, яадаг ч байж мэднэ.
Юм болгонд өөрийн гэсэн сул тал байдаг, мөн өөрийн гэсэн давуу чанар. Энэ 2 зүйл хамт байжээж тэр зүйл бодит оршин тогтоно. Төгс зүйл гэж байдаггүй. В.И.Батси
Харь гаригийнхнийг мяалсан Батси
2010/3/26 13:57