Monday, February 24, 2014

ЛГБТ талаарх миний бодол

Монгол дахь ЛГБТ хүмүүс 7 хоногийн аян өрнүүлэн өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж дуу хоолойгоо гаргаж байгааг далимдуулан мөн ЛГБТ хүмүүсийн талаарх өөрийнхөө бодлыг хэлье. 
.
ЛГБТ хүмүүс далд байх нь нийгэмд сөрөг нөлөө үзүүлнэ яг хар тамхи, биеэ үнэлэлттэй адил. Бид ЛГБТ хүмүүс нийгэмд ил гарвал бидний хойч үе болон үр хүүхдүүдэд сөрөг нөлөө үзүүлнэ гэж ярилцдаг. Энэ бол худлаа яагаад гэвэл нэгт хүн бэлгийн чиг хандлагаа сонгодоггүй байгалаас заяамал. Хоёрт намайг лав жоохон байхад Гамбууш гэж нөхөр байж л байсан тэр надад нөлөөлсөн юм лав алга. Надад гей найз ч байна тэглээ гээд би түүнийг дуурайгаад гей болчихоогүй л байна. Нөгөө талаасаа хувь хүн гэдэг утгаар нь авч үзэхэд өөрсдийгөө илэрхийлж чадахгүй айдастай амьдрана гэдэг хүсэх зүйл лав биш. Мөнхийн түгшүүр айдас хэн намайг мэдчих болоо гэсэн айдас. Үзэн ядалтаас айх айдас. Бидний тэдэнд үзүүлж байгаа сөрөг хандлага тэднийг нийгмээс тусгаарлаж сэтгэцийн эмгэгтэй юу ч хийж мэдхээр хүн болгож хувиргана. 
.
Мөн ижил хүйстнээ сонирхоно гэдэг гаж бэлгийн чиг хандлага биш. Гаж бэлгийн чиг хандлага байна лдаа. Тэрийг олон улсын хүрээнд яаж тодорхойлдог вэ гэхээр сээгсийн харилцагч нь сээгсдсэнээс гарах үр дагаврыг тооцон бодож чаддаг, мөн зөвшөөрч байвал үүнийг эрүүл бөгөөд зөв гэнэ. Тэгэхээр нас биенд хүрсэн хүмүүс өөрсдийн тохиролцсоноор бэлгийн хавьталд орох нь ямар нэг гаж буруу гэх зүйл байхгүй. Харин гаж гэдэг дотор

хүүхэдтэй хавьтах: Дээр өгүүлсэнчлэн хүүхэд нь сэкс хийснээс гарах үр дагаврыг тооцоолж чадахгүй, мэдэх ч гүй учираас. 

амьтантай хавьтах: Харилцан хавьтагч нь зөвшөөрч байгаа үгүй нь тодорхойгүй.

Цогцостой хавьтах: Энэ бол миний бодлоор гажаасаа гаж. Хамгийн гаж нь. Яаж үхсэн хүнтэй юу яаж чаддаг байнаа балиарийн

Товчхоноор бол ийм л байна. Надад тэднийг үзэн ядаад байх юм алга. Аан бас тийн хүмүүс нэг зүйлээс бас айдын тэднийг өөрсдийг нь хүсээгүй байхад нь сонирхоод уруу татах вий гэж. Тийм юм бол мэдэхгүй юм байна. Манай найз лав гей хүнийг сонирхоно уу гэхээс страйт хүнийг бол сонирхохгүй шд. Тэдэнд бас өөрсдийн гэсэн хэмжүүр байгаа шд. Аан бас нэг юм саначихлаа хүмүүс хүлээн зөвшөөрдөг болчихлоо гэхэд тийм хүмүүсийн тоо ихэснэ гэдэг тэр бол худлаа далд байсан зүйл ил болж байгаа нь л тэр. Сая татварын өршөөх хууль батлагдахад яав хэдэн тэрбум төгрөгийн газар доорхи баялаг гарч ирэв үүнтэй л адил. Хүний эрхээр ажилладаг байхдаа олж авсан багахаан мэдлэг мэдээллээ хуваалцлаа.

2010/11/22 15:28 

No comments:

Post a Comment