Ойрд Жоё, ЖиТулга, Элхан, ТайгарФиш, Цоомоо, Аниме гэх нөхдүүдтэй шатар тоглоод байсан чинь том болоод ухаан суугаад байгаа шд ккк. Бага байхдаа аавтайгаа хамт шатар тоглоно. Тоглох ч юу байхав буруу нүүлээ гэж загнуулна, баахан хожигдоно, шарандаа уйлна. Гэхдээ энэ бүгдээс олон санаа сурч амьдралдаа хэрэгжүүлж алдаж, онож байснаа санавшд. Үүнээс:
Шатар тоглоход эхлээд сурж ойлгодог зүйл бол ашигтай нүүдэл. Миний хувьд ашигтай нүүдэл гэдэг нь ихийг багаар солих, илүү идэх болж өгвөл шууд мадлах. За тэгээд ашигтай нүүхийг амьдрал дээр хэрэгжүүлсэн туршлага: Бага байхад гэрийн ажил хийнэ гэдэг бол надад үнэгүй хөдөлмөрийн мөлжлөгө шиг л санагддаг байлаа. Тэгээд аав ээж намайг гэрийн ажил хийлгэх гэж харин би кармааны мөнгөтэй болохын тулд дундын гэрээ хийлээ. Би өрөөгөө өдөр болгон цэвэрлэнэ, тоосоо долоо хоногт 2оос доошгүй удаа соруулна, хүнс цуглуулна, хоол бэлтгэлцэнэ гээд л. Энэ бүхэн сайхан байлаа, цэвэрч, тусархаг, аав ээждээ халамжтай гэж дуудуулсныхаа төлөө мөнгө авна гэдэг бол нэг сумаар 2 туулай буудахтай л адил. Үлгэр төгсөх хүртлээ жаргалтай байдаггүйтэй адил эгч аав ээж 2той бага ашгын гэрээ хийж би албан шаардлагаар үнэ төлбөргүйгээр үйлчлэгч боловоо гэж. Сургамж: Амьдрал дээр 2 биш 6,7 тэрбум хүн шатар тоглодог. Өөрийн нүүдлээ нэг хүнд, нэг талаас нь биш олон хүнд олон талаас нь харж байж хий... ЗА
Дараачын ойлголт бол ашигтай байрлал. Ашигтай байрлал эзэлсэнээр айлын хүү, бод болон бэрсийг нүүдэлгүй болгох, монжоо гаргах, сул идэх гэх мэт маш олон давуу талтай. Миний амьдралын туршлага: Эмээ бид 2 бол эсрэг жилийн эсрэг ордонд төрсөн хүмүүс лдээ. Хамт амьдарч байх хугацаанд бол мөнхийн хэрүүл, тэмцэл, өрсөлдөөн, тулаан өрнөдөг байв. Эмээ ч 80 жилийн туршлага гээд над мэтийн залуу хүнийг өөртөө хавьтуулах ч гүй. Хамаатны бэрс, боднууд орж ирэнгүүт ноёныг цодолсон айлын хүү мэт л намайг ойлгуулаад л бариулж идүүлнэ. Талбайгаар дүүрэн эмээгийн цагаан талын хүү бод болон бэрснүүд тэр дунд нэг хар хүү. Юун ашигтай нүүдэл, талбай дээр зогсох нүд олдох нь уу? Тэгээд л тоглоомонд оролцохын тулд 100 хувь бууж өглөө. Тэгтэл би асар хүчирхэг цагаан талын хүү болон хувирах нь тэр. Намайг бэрс юм уу ямар нэг бод болгохын төлөө манай бэрс болон боднууд зам цэвэрлэж өгнө. Надтай адил хүүнүүд хойно урдаас хамгаалж явна. Би ч ноёноо хамгаалсан хүү болох нь тэр. Ингээд эмээ маань миний хамгийн сайн өрсөлдөгч, хамгийн сайн ар даагч болсымдаа. Сургамж: Хүү, бэрс юм уу бод болтлоо зөвхөн урагшаа л нүүдэг. Шалдан ноён мадлуулна уу гэхээс мадлаж чадахгүй. Өөрийн талын бод, хүү, бэрсгүйгээр ашигтай байрлал гэж хэзээ ч байхгүй. Ашигтай байрлалыг хүн ганцаараа биш олуулаа байсны дүнд гаргадаг...
Гэх мэт хүн олон зүйлийг шатарнаас ойлгож авах боломжтой. Миний түүх, сургамж ч үүгээр дуусаагүй... Нүүдэл байгаа цагт хүн нүүж л байдаг. Амьдралын шатар тоглоомноос нэг л зүйлээрээ ялгаатай. Амьдрал дээр тэнцдэггүй юм.
Нүүсээр л Батси
2011/10/17 15:28
No comments:
Post a Comment