Tuesday, February 25, 2014

Төсөөллийн өрөөнд

Сайн уу гэх хоолой жирийн эмэгтэйнх авч хэн нэгний зүгээр л эргэлдэх дуртай газрын шалтгаан. Аав ээждээ үргэлж хүүхдээр харагдах тэр... өөр нэгэнд бүсгүй хүний төгс дүр төрх үргэлж үүрд... Ээжээс минь өөр сайхан бүсгүй гэдэг ойлголт... тэнэгтэх шалтгааны эзэн чи надтай ажил хэрэг яриад байгаамуу эсвэл яруу найраг шүлэг уншиж өгөөд байна уу? Ажил тараад нөхөрт чинь хүргэж өгөх цорын ганц хамтдаа байх боломж... 

Зөвхөн чи... гэхдээ зөвхөн чи ч байдаг болохоороо биш чамтай холбоотой бүх зүйлс энд байдаг учраас би очих дуртай... дуртай ч гэж одоо бол донтсон. Магадгүй чиний төсөөллийг би өөрийнхтэйгөө ганцхан энд л нийлүүлж урлаж чадна.... яг л бидний хүссэн шиг. Чи бид өөрчлөгдсөн ч энд л ганцхан өөрчлөгдөхгүй юмдаа. Заримдаа бид өөрсдийгөө хэт мартаад байх шиг... тэр тоосонд дарагдсан хүзүүвчийг харалдаа, хамтдаа нохой авахаараа зүүлгэж өгнө гэж байсан одоо ч нохой манатай болоо юудаа. Тэр чигээрээ хөндийрөөд нэг л хоосон ч юм шиг оргиод байх чинь. Чиний надтай ганц ярилцдаг газар чинь болохоор... чамайг надруу инээлгэж харах шалтгаанууд чинь зөвхөн энд байдаг л болохоор... надаас өөр... надтай холбоотой зүйлсээс өөр юу ч байхгүй болохоор... энд л би хамгийн эрхэм нандин зүйлсийг мэдэрдэг учраас чамайг энд хорьчихсон. Чамтай л байхын тулд би төсөөллийн өрөөндөө өөрийгөө бас цоожилчихсон. 6 жилийн өмнөх дүрээр чинь л энд мөнхөд хадгалаад... энд л өөртөө үнэнч ханданадаа...

2012/09/01 18:04  

No comments:

Post a Comment