Monday, February 24, 2014

Гол нь мэдрэмж шүү дэй

Сонирхол энэ бол аливаа нэг зүйл хийх хөдөлгөх хүч болдог. Сонирхож эхэлснээр тухайн зүйлээ судлаж, оролдож эхэлдэг.

Мэдрэмж сонирхож байгаа зүйл нь ямарваа нэгэн төрлийн мэдрэмж өгдөг. Хэт муухай биш л бол ахиад тэр мэдрэмжийг авахыг хүсдэг. Хэрвээ таалагдвал ахин дахин тэр мэдрэмжийг авахыг оролддог.

Таашаал нь авч буй энэ мэдрэмж нь таалагдсанаар олон дахин авах сэдэл, хийлгэх хүч нь байдаг.

Олон дахин таашааж хэрэглэснээр энэ сүүлдээ мэдрэмж өгч, таашаагдхаа больж зүгээр л Хэрэгцээ болдог. Хэрэгцээ нь сүүлдээ ямар ч амтгүй, өнгөгүй, хаямаар байвч хаяж болдоггүй хогын новш мэт санагдах нь ч бий.

Ер нь хүн ямар ч сонирхолоо хийж үзэж шинэлэг мэдрэмж болгонтой учирч, түүнээсээ таашаал авдаг байх хэрэгтэй. Харин байнга иддэг лапшаа шиг л болгож болохгүй. Шинэ мэдрэмж авах гэж оролдох, шинийг мэдэрч чадахгүй бол хаяж байх хэрэгтэй. Хэрэггүй хэрэгцээнээсээ салцгаая.
.
Элдэв бусын хэрэгтэй, хэрэггүй зүйл хэрэглэгч Батси

2011/01/17 16:04  

No comments:

Post a Comment