Tuesday, February 25, 2014

Хуучнаараа

Хүн болж бүрэлдэхээс авахуулаад, алхаж гишгэж бүдэрч унаж, алдаж онож, яаж ч өсөж торниж он жилийг үдсэн ч эхийн үр хүүхдээ гэх сэтгэл хуучнаараа.


Хүүхэд байх үеэс мөр мөрөө түшилцэж, болж бүтэхгүй бүх л зүйлийг хамтдаа туулсан нэг насны найзууд салаа замаар явсан ч андуудын нөхөрлөл хуучнаараа.

Анхны гэх нандин бүхнийг хамтдаа туулж, мэдэрцгээсэн, амраг хайрын нандин холбоо салах ёстой тавилангаар салсан ч... биесээ харах харц хуучнаараа.

Тогтворгүй зан төлөв амьдралтай байхад нь учран нийлж, амьдралын том даваануудад зарим заримдаа алдаж онож, итгэл хугарах мөчүүд тохиолдсон ч, хэн хэн байснаа ч мартатлаа он жилийг хамтдаа туулсан ч эхнэр нөхрийн хайр хуучнаараа.

2013/03/10 08:41  

No comments:

Post a Comment