Хүн болгонд байдагчилэн хувийн нууц надад ч бий. Энэ нууцуудаа аль хэдийнэ оршуулчихсан гэж байгаа. Харин миний сонирхол бол тайлагдашгүй нууцуудыг олж мэдэх. Ямар сайндаа харь гаригынхныг харах боломж олддог л юм бол шинжилгээний задлан нь болсон ч яахав гэж боддог. Дэлхий сүйрэх нь тодорхой болвол бирмудын гурвалжинруу очно гэж байгаа. Аз таараад өөр цаг үед очих ч юм бил үү. Гүүглээс хайдаг зүйлүүд нь цасны хүн, далайн гүн дэх хачирхалтай амьтад, эгэл бус хүмүүс заримдаа метафизик сонирхоно.
Ер нь энэ бүхний эхлэл нууц нь миний бүх зүйлийг сонирхдог, тухай бүрт нь яагаад гэж асуудагт л оршино. Багаасаа л шувуу яагаад нисдэг юм бол? Хүнд далавч залгавал нисэх болов уу? Дельфин яаж нарийн долгионоор харилцаад байна? Хүний сонсож мэдэрч чаддаггүй авиа дууны долгионыг яагаад зарим амьтад маш сайн хүлээж авч чадаж байна, аянга ниргэж цахилгаан цахихад яагаад гэрэл нь түрүүлж харагдаад дуу нь сүүлд сонссогддог юм бол, яагаад хүмүүс амьтдаас илүү ухаантай байгаа юм болоо гээд л, бусдаас болон өөрөөсөө асуудаг байлаа.
Энэ сониуч зан маань намайг байгалийн шинжлэх ухаанруу татаж оруулсан юм. Байгаль дэлхий дээрх нууцуудыг хууль болгон ил гаргах, чадвал тайлбарлах. Энэ бол миний болон манай салбар нэгтүүдийн гол зорилго. Нууцыг ил болгох бол миний ажил. Хувийн нууцаас бусдыг нь дэлгэнэ.
Нууцлаг мөртлөө нууцанд дургүй Батси
2012/05/24 15:53
2012/05/24 15:53
No comments:
Post a Comment