Tuesday, February 25, 2014

Дотно

Үйлдэлээ бүрээрээ өөрийн хэлэх үгсээ илэрхийлсэн, инээвхийлэн байх чинь цаанаа нэгийг хэлсэн, надад хэлэлгүйгээр миний өмнөөс шийдчихдэг чи юу гээч...

Үгс бүр нь үнэн бүрийг шингээсэн, үнэ цэнэ нь үүндээ ч орших шиг, амаа нээхээс минь өмнө түрүүлээд хэлчихдэг, ярилгүйгээр хараад бүх үгсээ ойлгуулчихдаг чи юу гээч...

Өөрийн харцаараа бодлоо хэлчихдэг, үйлдэж ярилгүйгээр өөрийгөө ойлгуулчихдаг, өндөр зэрэглэлийн нууцлалтай мэт боловч өөрт минь л ойлгуулагдхаар харж чаддаг чи юу гээч...

Юунаас ч илүү ойр санагдах, хэнээс ч илүү мэдэрч чаддаг, өөрийн ертөнцөө холбож чадсан чамайг би ДОТНО гэж нэрийдье. 

2012/05/10 01:52  

No comments:

Post a Comment