Хэсэгтээ л сайхан амарлаа. Биеийн хувьд биш сэтгэлийн хувьд бас сэтгэлгээний хувьд. Бараг л тархиа ашиглахгүй явлаа болдог ч гэсэн бүтэхгүй юм байна. Хэн гэдгээ мэдэх гэж яваад олон ч зүйлийг үзэж, ихийг ч тунгааж бодлоо. Бодсоор байгаад бодолдоо орооцолдоод, ядраад, өөртөө амралт өгсийм. Хүн амарвал амраад л байдаг юм байна. Амралт гэдэг хүнийг амраахаас гадна хүнийг их өөрчилж, унхайгүй, арчаагүй, туйлбаргүй, амьдралаас хол, тэнэгдүү байрын болгожийншүү. Тэгээд өөртөө дүгнэлт хийгээд амралтаа зогсоохоор боллоо. Энэ бол нэг төрлийн шинэ эхлэл шүү. Эхлэл гэдэг нэг л тааламжгүй... аргагүй шд хэн гэдгээ хайхаар явсан хүн шинээр эхлэнэ гэдэг ухралт авч эерэгээр ашиглаж чадвал өөрийгөө апдейт улмаар апгрейдлэчихэж ч болох л юм.
Ингээд хуучин бичлэгээ оруулья даа.
Нүүдэл(Бодол дотроо бодно)
Эцэс төгсгөлгүй асуултууд, хариулж эс чадна. Яаж ч бодсон хариугүй, эсвэл сонголт эцэст нь гарч ирнэ. Тооцоолж боломооргүй боломжууд, алийг нь ч алдмааргүй шуналтана. Адаг сүүлд нь хоосон хоцорно, би нүүхээ мартчихаж.
.
Нүүдэл болгоноо тооцолох уу? нүдээ аниад гишгэх үү! Насан туршид минь сонголт байх уу? Эсвэл ганцхан сонголттой болтлоо ухаарахгүй явах уу! Боломж байсаар байх уу? Боломжоо харж чадахгүй болтлоо сохрох уу! Амьдралынхаа турш бодсоор байсан боловч, хэзээ ч алхаж үзсэнгүй. Би яаж алхахыг мэдэхгүй юм байна :-o
.
Одоо байгаа мэдлэгээрээ би насан туршынхаа төлөвлөгөөг гаргаж чадахгүй. Гаргалаа гээд ч тэгж явахгүй, бүтэх ч үгүй. Хэрвээ яг тэгж явдаг л юм бол өөрийгөө ахиж дэвшээгүйд тооцоорой. Ямар өндрөөс гараагаа эхлэх нь чухал биш, ямар замаар ямар хурдаар нүүх нь чухал. Нүүж байхдаа суралц. Суралцчихаад нүүнэ гэж байхгүй(Хүн насан туршдаа сурдаг). Чулуунд бүдрэхээс бүү ай, дараагын чулуунд энэ насандаа ахиж бүдрэхээргүй болно. Хүн хүнээ л хайрладаг болохоос биш, хүмүүс хүнийг хайрладаггүй. Бид дандаа би гэдэг хүнийг устгана. Бид мөн бие биенээ устгана. Өөрөө өөрийгөө хайрлаж сурсан хүн өөр хүнийг хайрлана, мөн өөр хүнээр хайрлуулж сурна. Хайр гэдэг итгэлийн дээд хэмжүүр, итгэл гэдэг хүний амьдрах урам, харин урамаар чиний хөдөлгөөний баттай байдал хэмжигдэнэ. Ингэснээр чи урагшилж бага ч болов асуултандаа хариулт авна даа.
.
Би гэсээр өөрийгөө зоригжуулсан бодлоо зогсоож, би чадах болов уу гэсэн бодлоо тээсээр алхалж эхэллээ. Одоо түүний нүдэнд эргэцүүлсэн бодол, очих зогсоолууд нь л харагдаж байна. Тэрээр үл тасалдах үзэг мэт нүүсээр бодол дотроо бодол хөвөрүүлнэ
2010/11/04 16:58

No comments:
Post a Comment