Амьдрал яг нэг хэвийн болоод ирэхээр л ингээд хоол нь амьтгүй, хорвоо нь өнгөгүй, хүмүүс нь сонирхолгүй, хүн чанаргүй(энэ хэсэгт зүгээр л толгой холболт хийсэн болно :P) блог нь бичлэггүй болоод ирдэг байхгүй юу. Уг нь бол юм бичмээр л байгаан тэгсэн даан ч яасан нэгэн хэвийн өдөр хоногууд урссаар, цуварсаар, өнгөрсөөр л байна. Амьдралын амт шимт бал бурмыг амсаж явах насан дээрээ ийм юм бичээд сууж байх ч гэждээ ишшш чааваас гэж :( . Уг нь адармаатай, адал явдалтай, асуудалтай байвал өрнөлтэй, өнгөтэй, тэмцэлтэй байх гээд байна шд. Цагын сайханд даакласан, далдайсан, дарвайсан, аз нь шовойсон, од нь гийсэн, адтай, алаг нүд нь эргэлдсэн тэр хүн нэгхэн зуны дотор духандаа үрчлээ нааж, насандаа намба зааж, харьцаандаа соёл шааж, тооцоотой, томьёотой, туршлагатай, нурмайсан, унжийсан, навсайсан л юм явдаг болчхымаа.
Одоогын энэ өндөрлөгөөс эгц доош харахад эрсдэл гэдэг чинь л амьдралыг сонирхолтой, үйл явдалтай, адармаатай, амттай болгохымдаа гэж. Алдана гэдэг чинь л өөрөө амьдралын кайф юм шүү дээ.
Амьдарсаар л... Батси
2011/10/14 00:12
No comments:
Post a Comment