Monday, February 24, 2014

Би энгийн гэвч өөр

Бүх зүйл энгийн харин хүмүүс өөрсдөө сүржин учир бүх зүйлийг сүртэй болгодог юм. Энгийн байх нь адилхан байна гэсэн үг биш,өөрийн онцлогоор амьдар. Энгийн бөгөөд өөр.
Батсизм

Энгийн, эгэл, байдаг л... гэвч өөр.
Би бүх зүйлийг л энгийн гэж боддог. Энэ нь миний нүдэнд сайхан харагдах биш, сэтгэлд сайхан санагдахуулдаг зүйлд дурладагтай холбоотой биз.
Би өнгө үзэмжид тийм ч их ач холбогдол өгдөггүй, харин дотоод гоо сайханд уяран хайлдаг.
Би ухаалаг үг яриатай хүнийг биширдэггүй, харин уялдаа холбоотой үйлдлүүдтэй хүнийг хүндэлдэг.
Би байшингийн сайханд татагддаггүй харин чанарыг нь сонирхдог.
Би хуучны туршлагаас суралцаж шинэлэг сэтгэлгээгээр, хөгшчүүлийг хүндэлж залуучуудыг дэмждэг, дэмжигддэг.
Хэн нэгэнд алдаа өгөхөөсөө илүү үйл явдлын процесст нь алдаа тохдог.
Найзыг туулсан жилээс нь илүү сэтгэлээр нь дүгнэдэг.
Бренд хувцаснуудыг нүүр бардам байлгадаг гэж бодохоосоо илүүтэйгээр хүнд хамгийн тохиромжтой хувцаснуудыг хийдэг гэж боддог.
Би би би..... Би гадаад ертөнцөөс илүү дотоод ертөнцийг магтан дуулагч байна. Хэдий миний бодол ийм боловч би гоо зүйн мэдрэмжгүй гэсэн үг биш, гаднаас  нь авч хэлэлцдэггүй хэнхэг гар ч биш, би бол эгэл жирийн бусдаас өөр хүн байна. 

2010/03/01 17:09

No comments:

Post a Comment