Monday, February 24, 2014

Нөхөрлөл=Хэрэгцээ

(Сайн найз гэдэг ойлголт тусад нь авсан шүү.)
Хэрэглээний буюу хэрэгцээний найз
Найз гэдэг бол тухайн үе дэх хэрэгцээг нөхөж чаддаг хүнийг найз гэж нэрлэнэ. Чамд тухайн үед яг ямар хэрэгцээ хэрэгтэй байна түүнийг чинь нөхөж чаддаг хүнийг чи найзыгаа гэж хэлдэг. Ихэнх хүмүүс урмын үг хайрладаг, зовох үед хамт байж чаддаг буюу зовлон хуваалцдаг гэх мэтчилэн яг өөрт сэтгэл санаа, эд мөнгөний хэрэгцээ бий болсон үед туслаж чадсан хүнээ дажгүй сайн найзаа гээд боддог. Нэгэнт найз нь юм чинь бас эргүүлээд хэрэг болсон үед нь туслаж дэмжих, хамт байлцах гээл бас л хэрэг болсон үед нь хэрэгцээг нь нөхөлцөнө шүү дээ. Аан эндээс нэг юм гараад ирж байгаа юм. Чиний найз чинь чамд хэрэгтэй юмаар чинь тусалдаг мөртлөө чамаас дургүй зүйл ч юм уу чадахгүй зүйлээр чинь тусламж гуйвал... Эсвэл зүгээр л чи түүнд найз шиг нь байгаад харин чамд найз шиг чинь байж чадахгүй бол... Ийм нөхөрлөл бие биенийхээ хэрэгцээг нөхөж чадахгүй болтлоо үргэлжлэнэ. (Та нарыг юу гэж боджаагааг гадарлаж байна дөө цццц)
Эсвэл хэрэгцээний өөрчлөлт юм аа. Жишээ авахад бие биенийхээ чих болон амны хэрэгцээг хангадаг (бие биедээ амьдралаа ч юм уу ямар нэг юм аа ярилцдаг найзууд :) ) найзуудын хувьд нэг нь түрүүлээд эхнэртэй болж хамтын амьдрал зохиодог ч юм уу, эсвэл бүүр түрүүлж хүүхэдтэй болвол яах вэ гэж. Мэдээж түрүүлж гэр бүлтэй ч юм уу хүүхэдтэй болсон хүн бол тэр бүхнээ ярихыг хүснэ. Алдсан үедээ бусдаас туршлага судалмаар, зөвлөгөө авмаар байдаг гэтэл тэр найз нь хүний амнаас хүн болгон бараг сонсдог шахуу зөвлөгөөнөөс өөрийг хэлж өгч ярилцаж чадахгүй. Энэ тохиолдолд найзын бат бөх байдал нь хэр их олон зүйл дээр хамт ярилцаж чадна төдий чинээ нөхөрлөл бат оршино. Харин хүссэн сэдвээр нь ярилцаж чадахгүй тохиолдолд нөхөрлөлийн утас улам бүр нарийсч тасрахдаа хүрнэ. Гэх мэтчилэн бүх л зүйл дээр үүнийг авч ярьж болно.
За тэгээд найзууд гэж хэн бэ гэдэг олон төрлийн тодорхойлолт байдаг энэ бол зөвхөн миний л харсан өнцөг, найз гэж ийм талаас нь авч үзэж болохын гэж л хэлж байгаам. За тэгээд та хэдэн нөхдийнхөөс хэр зөрж байна. Минийхтэй санал нийлж байна уу гүй юу? Яриад байгаарай
Энэ бичлэг утгын хувьд явцуу болсон байна. Угаасаа ч найз гэдгийг тодорхойлно гэдэг үнэхээрийн тэнэг зүйл (Би тэнэгтэж онолдсоноо мэджээнэ). Найз бол олон төрөл гэхдээ та нар дунд яг ийм найзууд байж магадгүй. Байдаг ч байх. Хүнд ер нь олон найзууд байдаг шүү дээ. Цэцэрлэгийн найз, байрны найз, ангийн найз, их сургуулийн найз, найзын найз, сонирхолоороо нэгдсэн найз тэгээд өөр юу байдгын шоуны найз гэх мэтчилэн. Гэхдээ саяны нэрлэсэн найзууд бол бүгд сайн найзын хэмжээнд байж чадахгүй болов уу. Зарим нэг нь анги, байр, гудамжных учраас сонголтгүй найз болсон харин зарим нь тохиолдлоор түр зуур зам нийлж найзалж байгаа гээл чанартай үлдээд насан туршдаа дэм болох хүн бол тун ховор шүү дээ. Миний хэлээд байгаа найзлалтын чанар бол тухайн үед танд юу хэрэгтэй болж байна түүнийг чинь нөхөж чадах та ч бас түүнийхийг нөхөөд өгчихдөг  нөхөрлөл юм.
Зовох үед найзын чанар танигдана гэдэг тэгэхээр зөвхөн зовлонг чинь сайн найзууд чинь хуваалцаж чаддаг байх нь. Итгэлийн нандин холбоог илэрхийлдэг хайр дурлалаас ч илүү байж мэдхээр зүйл бол итгэлцлийн нөхөрлөл юм шүү. Таныг найзын тэнгэр эвээг :P.
Найзаар онолдсон нөхөрсөг Батси :)

2010/4/29 14:13  

No comments:

Post a Comment