Tuesday, February 25, 2014

Толин хүн

Хүн болгоны дургүйг хүргэсэн нэг хүү байж гэнэ. Дандаа хүмүүсийн янзыг үзэж явдаг. Хэн юу гэж хэлнэ үг үйлдэл бүрийг нь дуурайгаад шоглоод үзүүлчихдэг. Хүмүүс түүнийг сармагчин бацаан гэж дуудна. Заримдаа элдэв тоглоом шоглоом нь ихдээд ирвэл хэд гурван алганы амт, эсвэл хараал ерөөл хэлчихнэ. Хөөрхий хүүг өмөөрөх хүн байхгүй болохоор тэр лдээ. Хүү гэхдээ энэ бүх зүйлийг огт ойлгодоггүй байлаа. "Ямар ч нэмэлт хачиргүйгээр өөрийг нь дагаж дуурайхад юундаа тэгж ундууцаж дургүйцдэг юм бол... Өөрийг нь дуурайсны дараа надад гар хүрдэг шиг, өөрсдөдөө бас тэгж гар хүрдэг юм болов уу? Намайг зэмлэдэг шигээ өөрсдийгөө зэмлэдэг болов уу? Намайг тэнэг гэлцгээдэг, өөрсдийг нь байгаагаар нь дүрсэлж үзүүлэх нь тийм тэнэг хэрэг гэж үү? Хошин шогынхон ингэж үзүүлэхэд уг нь инээлдэцгээдэгдээ" гэж учрыг үл олж чадах бяцхан хүү. Хариултаа олон олтлоо дуурайсаар...

Залуу өөрийгөө толинд харна, бодно "Давгүй залуу шүү, нүдэнд дулаахан, өтгөн хөмсөг маань илүү буурьтай харагдуулах шиг, бас шилтэйгээ илүү ухаалаг харагдах юмдаа...". Өдрийг арай хийж бараад орой тэсэн ядан хүлээсэн болзоондоо явлаа. Сармагчин хүүг иртэл бүх зүйл төлөвлөгөөний дагуу явж байлаа. Хүүгийн нүдэнд тэр залуу бусдаасаа илүү тусч, оройны байгаараа түүнийг сонгоод авчихав. Хүү ч хийдгээ л хийлээ. Залуу ундуйцаж хүүхдийн түргэхэн хөөж явуулмаар байсан ч уур амьсгалыг эвдэхгүйн тулд залуу эхлээд хүүд чихэр амлаад явахыг хүслээ, бүтсэнгүй. Болохгүй болохоор нь жоохон чанга дуугарч айлгахыг оролдов, энэ оролдлого хүүд дуурайх урмыг улам өгч ёстой зогсохоо мэдэхгүй үргэлжлүүлэв. Залуугын буурьтай, ухаалаг дүр төрх тэрхэн хором алга болоод хүүд хэд хэд гар хүрээд хашгачиж өглөө. Эргэн тойрны хүмүүс харахад: яг адилхан том жижиг 2 сармагчин гадил жимсээ булааж байгаа мэт хашгачиж тонгочно. Болзоо ч өндөрлөж залуу гэртээ харингаа болсон бүх зүйлийг эргэцүүлэв. Өөрийгөө ахиад нэг толинд харлаа. Энэ удаа тэр баггүйгээр зогсож байлаа. Яг сармагчин хүүгийн үзүүлбэр санаанд орж инээх ч шиг, уйлах ч шиг.
Хөөрхий хүүгийн учрыг олж ядан мэдэх гээд байсан зүйлс нь: Хүүхдийн нүд бүх зүйлийг яг байгаагаар нь хардаг учраас л тэр. Яг өөрөөрөө байх мөчдөө толинд харвал хүүгийн бидний хардаг тэр дүр төрх харагдана. Хүүхдүүд бүх зүйлд зүрх сэтгэлээ зориулж ханддаг учраас, бүх зүйлсийн зүрх сэтгэлийг нь олж хардаг. 
Бид заримдаа өөрсдөөсөө өөрсдийгөө нуудаг. Зарим нэг зан чанараа хүлээн зөвшөөрч чаддаггүй, тийм ч болохоороо тэр зангаа өөрөө мэдрэхээ байчихдаг. Яван явсаар өөртөө өөрөөсөө шал өөр хүний баг зүүцэн явж байдаг. Тэр багыг хэн нэгэн хуулан хаяхад хамаг нүцгэн үнэн нь гарч үнэн гэж бодож байсан хуурамч итгэл үнэмшилтэйгээ нүүр тулдаг. Итгэл үнэмшлээ эвдүүлэх хэцүү ч үнэнтэй нүүр тулсан цагт алцайж зогссон мэт амьдралаас илүү таашаал авж байгаа юм шүү дээ хүүхдүүд минь :P хаха.

"Өөрийгөө алдсан үед өөртөө багахан ч гэсэн цаг гарга."
Альберт Эйнштэйны 3дахь үе, монголын анхдагч баггүй амьдрагсдын нэг, "Баггүй хүмүүс" холбооны тэргүүн, "Бодит үнэн" академийн жинхэнэ гишүүн, Дэлхийн баггүй холбооны ерөнхий нарийн бичгийн дарга,  "Хүүхдийн нүд ба толины тусгал" цуврал ботийн зохиогч  
Эйнштэйны БАГТси

2013/05/20 21:45  

No comments:

Post a Comment