Monday, February 24, 2014

″ҮГ″-ээр оролдохуй

Хүмүүс чинь ҮГ гэдэг үгийг олон янзаар ашиглах юм. Тэгээд би зарим нэгнийх нь утгыг ойлгохоо ч байлаа. Анх үгийг чин сонсдог л гэж ойлгодог ойлголт маань нам цохигдсон л доо. Тэрийг чинь барьдаг, хардаг, амталдаг, мэдэрдэг, зарим нэг нь хаздаг  гэж зүүдлээ ч гүй явлаа. Гэвч зарим нэг хүмүүс физик биетэй мөн химийн шинж чанартай болгож байхым. Ямар ямар үгнүүд гэхээр

Үг мушгих: Хувцас мушгидаг шиг. Тэгэхээр үг нордог болж таарж байгаамдаа.
Үг өлгөх: Нойтон үгийг мушгисан бүрэн хатаахын тулд мэдээж өлгөнө. Ээ дээ миний логикыг хэхэ :D
Үгэн дээр дөрөөлөх, улмаар босох: Морь унах гэж байгаам шиг дөрөөлөөд 2 хөл дээрээ босохыг хэлээд байгаа юм уу даа.
Үг зөөж ярих: Гарт баригддаг нь нэгэнт тодорхой болцон юмчэн энэ ч бол ойлгомжтой л доо.
Үг дэгээдэх: ҮГ нь явдаг, түүнийг нь дэгээдэж унагаадаг байх нь..
Үг гуйвуулах: Үгийг архиар шахангуут, үг нь согтоод гуйвах нь байна.
Үг сөрөх: Үг нь усны урсгал шиг, эсвэл салхи шиг байдаг бөгөөд өөдөөс нь харж алхахыг хэлнээ.
Жинтэй үг, даацтай үг хэлэх: Үг нь масстай, массгүй гэж 2 янз байдаг юм шиг байгаан.
Үгэн дээр тоглолт хийх: Тайз, эсвэл томоохон заал л болж таарч байгаам даа хихихи Одоо концерт хийх байна шд. Эсвэл спорт тэмцээн ч юм уу? хэхэхэ
За ёр нь тэгээд өшөө зөндөө ийм ҮГ-нүүд байнаа. Хэлц үг гээд явчхаар бүүр балраад балайраад байгаам. Одоо ингээд өндөрлий дөө. Та нар нэг бодоод үзээрэй ход ход хихи :P.
Үгээр оролдсон Батси

2010/2/25 15:03  

No comments:

Post a Comment