Өвөрмөц... тийм ээ энгийн байлгаж болох байсан ч өвөрмөц над дээр туссан. Гүн гүнзгий ухуулаагүй ч үнэрийг чинь, амтыг чинь, өгөх бүхнийг чинь би мэдэрч таашааж байдаг. Би бодлоо, мэдрэмжээ, өөрийгөө, бүхнээ зөв илэрхийлдэггүй ч үйлдэлээрээ, үгээрээ, буруу болгоноо засахыг хүсдэг. Зөв буруу, үнэн худал, байгааг байхгүйтэй нь хамтдад нь туурвиж орхидог, Би ноороглохоо мартдаг нийтлэгч. Эсрэг цэнэгрүүгээ таталцах соронз мэт... өнгийг минь алдуулахгүйн тулд тоос хүртээдэг зөгий мэт энэ бүхэн Юу гээч зөн совин гэж байдаг бол би мэдэрдэг яг үүнийг. Асуултнуудын минь хариултууд авцалдаагүй мэт, төсөөлөл минь бодит биш мэт, үнэнг илэрхийлэх зүйлс өөр мэт үед би амгаланг зүгээр бодолгүйгээр мэдэрч чадах юм шиг учраас л тэр... Заримдаа бодолдоо орооцолддог, харин заримдаа юу ч боддоггүй.
Би өөрөө юуг мэдрүүлдэг, бодогдуулдаг, санагдуулдаг бол... энэ асуултын хариуг магадгүй мэдэх хэрэггүй байх. Зүгээр л би мэдэрч байгааг мэдэх хэрэгтэй... магадгүй
2012/04/23 01:39
2012/04/23 01:39
No comments:
Post a Comment