Tuesday, February 25, 2014

Өөрөөрөө байх сэтгэл ханамж

Эртээ урьдын цагт энэ ертөнцийн биш өөр нэгэн ертөнц буюу үлгэр домгын газарт, бусдаасаа өөр нэгэн хүн чоно амьдран суудаг байжээ. Хүн чононуудын газарт өсөж төрсөн тэрээр бүх л соёл, ёс заншлыг дагаж ирсэн ч нэг л өөр зүйлийг мэдэрдэг байснаа, чухам яг юу гэдгээ өөрөө ч сайн мэдэхгүй. Тэрээр хүн чононуудын сургуульд явж, хүн чононуудын хэлээр ярьж, хүн чононуудын харьцаагаар харьцаж, ер нь л хүн чононууд яаж амьдарна яг л тэгж л амьдарна. Хүн чононууд ч ингэж амьдрах ёстой гэж сургана. Гэхдээ нэг л биш...
Хүн чоно залуу маань эрийн цээнд хүрч, анд явж өөрийгөө тэжээх чадвартай болсон цагтаа хүний нутагт амьдрах эрдэмд суралцахаар шийдэж эх нутаг, элэг нэгтнээ орхин алс холыг зорихоор шийдэв. Энэ шийдвэрт дургүйцсэн, ундууцсан нэгэн байхад, дэмжиж амжилтыг хүргэсэн нь бас дутахааргүй байсан нь мань эрд урмыг өгч, шийдвэртээ ч бат зогссоор тэртээ алсыг нэгэн өдөр зорилоо. Адгууслаг амьтны доторх бодол нь очих газрынх нь уур амьсгал, хүрээлэн буй орчин, хүлээж авах амьтдын араншин л их сонин санагдана. Очих газар нь соёл иргэншил нь хөгжсөн, тоо толгой нь их, зохион байгуулалт сайтай мөртлөө эмх замбараагүй бужигнасан хөл толгой нь мэдэгдэхгүй, мань эрийн хувьд бол урвуугаараа эргэсэн газар. Нэг зүйл нь адилхан адгууслаг махчид, гүэ яахав соёл гэсэн нэртэй зүйлдээ аймшигт чанараа наачихсан улс лдаа. Тэр газрыг харин цус сорогчдын орон гэдгээр нь бусад адгууснууд маш сайн мэднэ. Хүсэн хүлээсэн мөч ирж шинэ газартаа очиж, цусыг нь уувал ёсыг нь дага гэгчээр бүх зүйлийг тэднийхээр хийж эхлэв. Дутуугаа дүүргэсэн мэт ч дүүрэн нь дундарч улмаар дуусах шиг. Мань эрийн өөрчлөлт өөрт нь ч таалагдхаа больж, хүний газар хүн чоноороо амьдарч эхлэх нь тэр. Өөрөөрөө байх шиг сайхан зүйл үгүй ч олны жигшил зэвүүцлийг хүргэж хүний газар өөрөөр нь байхыг хорьж эхлэв. 

   Хүн чононуудын хажууд өөрөөрөө амьдрахаас биш хүний нутагт хүн чоноороо амьдарч чадахгүйг яс махандаа тултал мэдэрчээ. Магадгүй бид хэзээ ч сэтгэл дүүрэн амьдарч чадахгүй байх. Тухайн мөчдөө, цагтаа үедээ л дундуурхаа дүүргэж, дэргэдэх зүйлүүдээсээ таашаал авах нь, сэтгэл ханамжтай амьдрахыг хэлэх болов уу??? 

   Сиймхий ч гэсэн гэр минь сэгсгэр ч гэсэн эжий минь гэж хар багаас дотносож өссөн төрөлх газраас илүү өөрөөрөө байх газар гэж үгүй.

2013/07/24 17:43  

No comments:

Post a Comment