Ялгаа ≠ ялгаварлал. Хэлэх гэж байгаа санаа нь бол бидний ялгаатай байдал нь ялгаварлан гадуурхах шалтгаан биш ээ гэж. Угаас төрсөн ах дүү 2 хүртэл хоорондоо өөр байдаг. Тийм атал бие биенийгээ дийлэнх олонхоос нь өөр гэж ялгаварлах нь хамгийн тэнэг бөгөөд ухамсар дорой нэгний хийх үйлдэл гэж бодож байна.
Багадаа, бүрэн төлөвшөөгүй байхдаа бусдыг ялгаатай байдгаас нь болоод их л гадуурхаж, шоолж, дооглож, илүү үзэж, ялгаварладаг байж билээ. Өөрөө ч гэсэн зарим нэг талаараа тэгж шоолуулна. Одоо бодоход би бусадтай ихэвчлэн адилхан эсвэл адилхан болж харагддаг байсан тулдаа бага шоолуулдаг байжээ. Би бусадтай дийлэнх зүйлээрээ адилхан (нийтлэг) байсан учраас л тэр. Миний өссөн философи бол ийм л байх ёстой гэсэн сургааль үгс. Би ч түүндээ уусч ийм л байдаг байхгүй юу? гэдэг нийтлэг нэгэн болж байсан. Хувь хүн, хувийн үзэл бодол, хувийн өмч ер нь хувийн гэдэг үг орсон болгон их муухай, аминчхан, хувиа хичээсэн, өөдгүй, новшийн санагдана. Зүгээр л Ардчилсан нийгмийн социалист эрэг шураг л юмдаа.
Харин сонголт гэдэг зүйл намайг өөрчилсөн юм. Буруу сонголт хийвэл хариуцлага хүлээнэ. Хэдий тийм ч хариуцлага гэдэг зүйл хүмүүсийг нийтлэг байдлаас хувь хүн болгодог. Бас зөв сонголт хийвэл ашиг шим хүртэнэ. Сонголт хийдэг болоход бусдыг хүлээн зөвшөөрнө. Яагаад гэвэл өөрийн онцлог байдлыг харж сонголт хийдэг учраас бусдыг бас онцлог гэдгийг нь хүлээн зөвшөөрнө :).
Тэгээд Сонголт хүн бүхэнд ирдэг. Харин харамсахгүй л сонголт хийх хэрэгтэй.
2011/01/25 15:54
No comments:
Post a Comment