Үнэн гэх үгний утгыг судалсан бодлоо хэдэн мөртөөр илэрхийлэх гээд оролдлоо.
Нийтлэг үнэн (туйлын үнэн) гэж байхгүй бөгөөд нэг хүний үнэн л гэж байна. Яахав хэсэг бүлэг хүмүүсийн хамтын үнэн гэж байж болно. Үнэн бол итгэл үнэмшилдээ тулгуурласан бодол.
"Өнөөдрийн үнэн маргаашын худал". Бидний итгэж үнэмшсэн зүйл маань бидний мэдлэг, мэдээлэл ахиж дээшлэх тутам өөрчлөгдөж хувьсаж байдаг. Бид бүх зүйлийг мэддэг болсон ч гэсэн мөнхөд орших үнэн гэж байхгүй. Яагаад гэвэл түүнийг мөнхөд үнэ цэнэтэй байлгах объект байхгүй шүү дээ.
Хаа газрын үнэн өөр. Усыг нь уувал ёсыг нь дагаа гэж. Уг нь орон зайнаас хамаарсан үнэн их өргөн утгатай. Даанч би бээр мунхаглан бичих гээд ч чадал хүрэхгүй нь дээ.
Үнэн гэдэг бол хүмүүсийн итгэл үнэмшлээ, цаг хугацаа болон мэдлэг мэдээллээс хамаарсан, орон зайд тухайн нэг хүний үүсгэж байгаа олон утгат үнэ цэнэ. Нэг ёсондоо физик хэмжигдэхүүн юм :P чигшиг
Миний бичсэн бүхэн ч гэсэн үнэн биш байж болно. Үнэнтэй нуур тулгарах хэцүү ч үнэнг хүлээн зөвшөөрнө гэдэг агуу. Эрт үеэс л хүмүүс итгэл үнэмшилтэй болохын тулд үнэнг эрж хайсан. Юмс болгонд үнэний үнийг өгсөн. Гэхдээ бүх зүйл, бүх хүнд үнэн биш шүү дээ!!!
Итгэл үнэмшилээ эвдүүлэх бүрт тэсвэрлэшгүеэ.
Үнэнтсэн Батси :P
2011/08/02 14:11
No comments:
Post a Comment