Санамсаргүйгээр мөрлөлцсөнөөс болоод нэг нь гэмтэл рүү нэг нь шорон руу явж байна. Дараа дараадаа санаж явахгүй бол...
Санамсаргүйгээр харц тулгарснаас болоод дурлаад, хайрлаад, бүтэлгүйтсэнээс болж нэг хүний зүрх шархалж байна. Дараа дараадаа санаж явахгүй бол...
Санамсаргүйгээр хэлснээс болоод хэн нэгнийг гомдоож үл ойлголцож байна. Дараа дараадаа санаж явахгүй бол...
Санамсаргүйгээр юу ч үйлдсэн бай гарах үр дагаврыг нь тооцоолж чаддаггүй учраас бүх л зүйлийг санаж бодож явахгүй бол дараа дараадаа гэмшиж, толгой гудайхгүйн тулд...
Гэхдээ санамсаргүй явдлууд адармаатай, ядаргаатай, сэтгэлд сэв суулгадаг ч амьдралыг амттай, өрнөлтэй болгож эцэст нь дурсамжтай, илүү туршлагатай болгосон байхымдаа гээд нээх хөөрхөн жоохон идэвхжнээ.
2012/05/01 10:49
2012/05/01 10:49
No comments:
Post a Comment